Уншигч таны энэ өдрийн амгаланг эрье. Хурдан морь хамгийн сайхан, үгээр хэлэшгүй … Олон зуун жилийн тэртээгээс адуу гээч амьтан хүмүүний эрхэм нөхөр, үнэнч анд нь болж амьдралд нь ихээхэн нэмэр хандив болсоор ирсэн ба улмаар хооронд нь уралдуулж баясаж цэнгэцгээдэг болжээ. Монгол хурдан морийг хүүхэд унаж уралддаг нь хэдий уламжлал боловч Хүүхдийн амь нас эрүүл мэндэд хамгийн эх эрсдэл дагуулж явдаг, олон хүүхэд мориноос унаж бэртэж гэмтэж, адуунд гишгүүлж амь насаа алдсан. Энэ нь өнөөгийн хүнлэг нийгэмд Хүүхдийн эрхийг ноцтой зөрчиж байгаа явдал юм. Үүнийг харсаан, үзсээр, мэдсээр байж бид яагаад хүүхдүүдийг хамгаалах тал дээр юу ч хийдэггүй юм бэ? Монгол улсын маань ирээдүй болсон үр хүүхдүүд маань шүү дээ. Ямар ч хамгаалалтын хувцасгүй, эцэг эхийн хараа хамгаалалтнаас гарч, олон цагаар өлөн хоосон халуунд халж, хүйтэнд хөрч, ангаж цангаж яваа хүүхдүүдийг бодохоор үнэхээр өрөвдмөөр. Тэр хүүхдүүдийг хүлээн суугаа ээжүүд, аавууд яасан их сэтгэл нь зовж байдаг бол.
Үнэхээр үндэсний онцлог, уламжлалаа хадгалахийг эрхэмлэж, хүүхдийн асуудлыг хойш тавьж байгаа бол ядаж шинээр гарч ирж байгаа Шинэ Монгол адуугаа тусд нь уралдуулж, дэлхийн жишигт тэнцүүлж насанд хүрсэн хүнээр унуулвал боломжтой мэт би боддог. Алсдаа ч дэлхийн хэмжээний томоохон уралдаан тэмцээнүүдэд Эзэн Чингисийн үс сад нэрээ гаргах боломж бүрдэх юм. Дэлхийн хэмжээний бүх төрлийн морины уралдаанд хүүхэд морь унаж уралдах боломжгүй.
Ер нь юм бүхэн орчин, нийгэм, цаг үеэ даган хувьсан өөрчлөгдөж байдаг шүү дээ. Бид ч өөрчлөлт хийх хэрэгтэй мэт.
Эхрэм уншигч та санал сэтгэгдлээ хуваалцаарай.
Дэлхий дээрх цорын ганц хүүхэд хурдан морь унаж уралддаг орон бол Монгол
Гуравдугаар сар 7th, 2010 Нийтэлсэн: bolorБүгдээрээ сайн байна уу!
Хоёрдугаар сар 18th, 2010 Нийтэлсэн: bolorТавтай морилно уу Морьтонгуудын блог портал. Энэ таны анхны бичлэг. Энэ бичлэгийг устгаад эсвэл засна уу!